Хөвөрсөөр ...

Бизнесийн өв залгамжлагчийн дамжаа

Бичсэн: Amaraa
09:42 , 2012-05-30 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Бизнесийн өв залгамжлагчийн дамжаа” зуны сургалт

Ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан бизнес, эдийн засаг, санхүүгийн анхан шатны цогц мэдлэг олгох сертификаттай сургалт.

Сургалтанд сууснаар:

Нэг дүгээрт: Амьдралын зорилготой амжилтанд хүрэх тэмүүлэлтэй хувь хүн болон төлөвшинө.

Хоёр дугаарт:  Аав ээжийнхээ бизнест туслах, өөрийн бизнесийг эхлэх, эрхлэхэд шаардагатай бүхий л мэдлэг мэдээллийг олж авна. Бизнесийн тайлан гаргаж сурна.

Гурав дугаарт: Ирээдүйн бизнес эрхлэгч найз нөхдийн сүлжээтэй болно.

             Сургалтын төлбөр: 190,000 төгрөг

Сургалтын үргэлжлэх хугацаа...



Бизнес хийх санаатай, бизнес санаатай, баяжих хүсэлтэй хүмүүст хэрэгтэй юм байна

Бичсэн: Amaraa
09:44 , 2012-05-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сур сур бас дахин сур гэж Владимир Илич Сүхбаатар хэлсэн бил үү?

Хөгжлийн шийдэл ТББ-аас бизнес эхлэхэд, эрхлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг багтаасан 3 хоногийн сургалтыг үнэгүй зааж байна гэнэ цаана чинь. Үнэгүй юманд нугасгүй гээд давхиж очоод суусан чинь Улаанбаатар хотын харъяат байх ёстой юм байна. Иргэний үнэмлэхээ чирээд очсоны хэрэг ч гарлаа. 3 хоногийн сургалтанд нь ерөнхийдөө бизнес санаа хэрхэн олохын, тэрийгээ яаж нэг бизнес төлөвлөгөө болгохын маркетинг гэдэг нь юу юм, санхүү манхүү нь бас юу юм гэсэн математикийн чиглэлийн мань мэт бол дуулаагүй юмс нэлээд орж байна. Бизнес ...


Хязгаар

Бичсэн: Boloroo
21:14 , 2010-01-22 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Хязгаар үгүйн тод нар
Хил үгүй ертөнцөд уусана.
Санаанд огт ороогүй хээнцэр, чамин үүлс ихсэнэ
Хэт их манан дундаас 
Амжиж атгасан миний шинэ ертөнц 
Би улам цааш алхах юм
Бид хоёр бүр дээшээ нисэх юм
Би чамд хайртай
Эх дэлхий минь!


                                                                                         Зураг sleevage.com
-ээс ...


Чамаас өөр хэнийг ч хайрлахгүй

Бичсэн: Boloroo
20:10 , 2010-01-07 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Шүлэгийн энэ хэсэг энэ зурганд зохихоор юм байна.

...Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд Лимбийг би эгшиглүүлнэ...
...Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэднэ
   Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохино...



Сүүлийн үед блогоороо шагайсангүй, хааяа учир зүггүй блогоо нээгээд бичмээр санагддаг ч нээнгүүт толгойд бсан түм буман хашиграанууд ор тас зугтаад алга болно. Ойрд театрт очсонгүй, энэнтэй холбоотойн байх гэж бодлоо гэнэтхэн. 
 
 
     

...


Зохион бичлэг

Бичсэн: Boloroo
13:26 , 2009-12-08 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Яг үнэндээ энэ сэдэв миний сонирхол биш, тийм авьяас ч надад байхгүй, зүгээр л санал бодлоо нэмэрлэе гэж бичсэн билээ. Та хэрвээ цаг гаргаад уншиж байгаа бол үйлчлүүлэгч хийгээд үйлчлэгч 2 талын аль алинд нь өөрийгөө тавиад санал бодлоо надтай хуваалцаарай. Уг бичлэг нь банкны талаас бичсэн тул та өөрийгөө банк гэдгээр төсөөлж уншаарай.
 
Харилцагчийн үйлчилгээ

 /Зохион бичлэг/

       Нэг ч харилцагчгүй банк гэж үгүй харин ямар ч банкинд үйлчлүүлж үзээгүй харилцагч гэж бий шүү. Тэд биднийг биш, бид тэднийг хайж олох хэрэгтэй. Үүний төлөөнөө СЭТГЭЛ ТАТАМ харилцагчийн үйлчилгээг  бүрдүүлэе бан...



Их Хүмүүн таньд би дахин дахин мөргөе

Бичсэн: Boloroo
15:27 , 2009-10-31 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Их хүмүүн таньд би дахин дахин мөргөе.
Их хүмүүн таныг би дахин дахин бишрэе.


О. Дашбалбар
ЭХ ОРОНТэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму



Эх орон минь таны хүч л надад шингэснээ...


Дэлхий нийтийн анхааралд...

Бичсэн: Boloroo
11:36 , 2009-10-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



2009 оны наймдугаар сар Мексикийн бага хурал.

Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би  та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж ба...



3 жил

Бичсэн: Boloroo
09:52 , 2009-09-24 .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос

Блог минь мэндлээд 3 жил болчихжээ. Анх 2006 оны 9-р сарын 24-нд нээж байсан байх юм.  Миний ертөнцийн аз жаргалтай үйдлүүдийн нэг болсон блог минь 3 нас хүрлээ. Блогтоо аль болох сайхан мэдрэмжээ илэрхийлэхийг бодож, сөрөг биш дандаа эерэг зүйлсийг бичиж, тэмдэглэхийг  хичээдэг билээ. Хааяахан оруулдаг миний бичлэгүүдийг уншиж, саналаа хэлж, сэтгэгдэлээ үлдээж, урам өгдөг, миний ертөнцөд хэсэгхэн саатдаг блог андууд та нартаа  баярлаад барахгүй.   Мөн Блогмн-ийнхэндээ үргэлж баярлаж явдаг шүү.

 
                                                          

...


Төгөлдөр эхлэл

Бичсэн: Boloroo
09:52 , 2009-09-24 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Төгөлдөр Эхлэл
Төгөлдөр сайхан эхлэл бүр гуниглахаас эхлэнэ.

 

Хайруу, халуун, шуурга бүгд ард үлдэж
Гунигтай олон өнгөөр
Намар инээхийг  харж байна
Ингэж нэг сэтгэл тэнийлээ...гуниглах яасан тансаг гээч...

Навч, бороо хоёр
Намайг чамруу дөхүүлсэн.
Ингэж нэг дотор уужирлаа...


Намаргүй би гуниггүй, хэцүү
Бороогүй намар гуниггүй, хэцүү...
Ингэж нэг намар ирэх гэж, санаа амарлаа.









...


Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь

Бичсэн: Boloroo
16:10 , 2009-09-03 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй Сайхан эх орон минь
Зуны амралт минь сайхан өнгөрлөө. Тайлбарлаж, танилцуулж бичие гэхээр муухай болгочих гээд байгаа санагдаад, ганц хоёр зураг тавиад чимээгүй хараад, бодоод сууя...САЙХАН гэхээс өөр үг орж ирэхгүй...чимээгүй нүдээ аниад төсөөлөөд суусан нь хавьгүй илүү санагдана...ЭХ ОРОН МИНЬ ДУУ ШИГ САЙХАН...


                                                                           Өмнөговь-Хонгорын элс
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна

            ...


АМЬДРАЛ бол АЯЛАЛ, бас СОНГОЛТ юм.

Бичсэн: Boloroo
12:07 , 2009-07-26 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим үед хүсээд ч олдохгүй зүйл зарим үед зүгээр л хүрээд ирдэг нь гайхалтай. Тэр үед нь харин хамгийн чухал зүйл СОНГОЛТ болж хувирдаг. СОНГОЛТ гэдэг тэр чигээрээ боломж, аз завшаан эсвэл алдагдсан боломж. Өдөр бүр тулгарч байдаг түм буман сонголтууд дундуур туучиж гарах ухаан, арга мэх, хүсэл сонирхол, мөрөөдөл нь ЧИ ӨӨРӨӨ.

БИ ХЭН БЭ? гэдгийг ойлгохын тулд яг одоогийн, өнөөдрийн амьдралаасаа холдоод, хол яваад эсвэл дотогшоо чимээлээд нэг үздээ. Яг одоо намайг тойрсон олон асуултууд, олон ажилуудыг бүгдийг нь орхиод өөрийгөө чөлөөлөөд, энэ биеэ, оюунаа суга татаад нэг зугтаачихвал буруудах ...


"Ногоон нүдэн лам" номыг уншсан хүмүүсийн анхааралд!

Бичсэн: Boloroo
13:15 , 2009-03-12 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт нарын Ногоон нүдэн лам номын зохиогчид, уншигчдын уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амралтын өдөрийнхөө нэгээхэн хэсгийг оюунлаг орчинд өнгөрүүлэн мэдлэг оюунаа өргөжүүлэхийг  урьж байна.

 

 

 

Уулзалт: 2009 оны 3 дугаар сар 14 бямба гараг 13 цагаас

 

 

 

Уулзалтын агуулга:

 

 

 

Ногоон нүдэн лам номын “Номын хэлэлцүүлэг”   Зохиогчын номын талаар болон бусад сэдвээр товч лекц Оролцогч залуусын зохиогчоос асуух Ногоон нүдэн лам номын талаар болон түүний бусад бүт...


Ногоон нүдэн лам номын уншигч, зохиогчдын уулзалт, хэлэлцүүлэг

Бичсэн: Amaraa
18:09 , 2009-03-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Л.Фолт нарын Ногоон нүдэн лам номын зохиогчид, уншигчдын уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж амралтын өдрийнхөө нэгээхэн хэсгийг оюунлаг орчинд өнгөрүүлэн мэдлэг оюунаа өргөжүүлэхийг  урьж байна.

 

 

 

Уулзалт: 2009 оны 3 дугаар сар 14 бямба гараг 13 цагаас

 

Уулзалтын агуулга:

 

Ногоон нүдэн лам номын “Номын хэлэлцүүлэг” Зохиогчын номын талаар болон бусад сэдвээр товч лекц Оролцогч залуусын зохиогчоос асуух Ногоон нүдэн лам номын талаар болон түүний бусад бүтээл, бусад сэдвээр асуух асуулт

 

Оролцогчдын тоо олон ...



Хавар чи!

Бичсэн: Boloroo
15:25 , 2009-03-02 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
  Хавар чи!
Унасан навчсийг минь мартуулж чадахгүй Хамгийн эхлээд намар шүү дээ, Чи биш. Цэцэгс өнгөөрөө бөхөлзөөд хэрэггүй Шар навчис ертөнцийн үнэр болохоор, Надад илүү. Уярам зөөлөн салхи, Хүйтэн бороотой хамт Би “алхаж-гуниглах” минь. Буцаад л явчихдаг шүү дээ, Хавар чи! Намрын гуниг харин Надаас холдож зүрхэлдэггүй юм. 
vasi.net-ээс зургийг
...


Хичээнгүй-Амирлангуй гүнж

Бичсэн: Boloroo
12:36 , 2009-02-18 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Гэгээн Валентины өдрийг манайхан тэмдэглэдэг болоод нилээн олон жил болж байгаа ч үнэндээ надад огт таалагддаггүй юм. Гэгээн хайрын өдөр гэдэг утгаараа сайхан ч......уг нь зүгээр л дээ. Гэхдээ л би Валентин гуайг танихгүй гэмээр санагдаад байдаг юмоо. Ер нь бол сэтгэл хөдөлдөггүй юм.
Энэ жил гэнэт дээрээс гэдэн хөдлөөд


     Сүмийн зуны дүр төрх нь гоё ч өвлийх нь бас өвөрмөц л байсан

Яагаад заавал танихгүй тэр хүнийг дурсаад л...байснаас өөрийсдийнхөө түүхээс,  ойроос хайрын тухай сайхан дурсамж хайя гэж бодсон юм.
Би "Гүнж"-ийн сүмд анх очиж үзсэнийхээ дараагаас боломж л олдвол э...


Мазаалайг дэмжигч

Бичсэн: Boloroo
18:04 , 2009-02-17 .. Бичигдсэн: Санаачлага .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Бидний үйлсийг дэмжигч "Үндэсний ухамсар" клубын талаар энд танилцуулах гэсэн юм.
Анх 19-р хороололд "Ном"кафе нээгдсэн байхыг хараад сонирхож орж үзсэн маань их азтай хэрэг болсондоо.
Эргэн тойрон эх оронч, үндэсний үзэл шингэсэн зурагууд өлгөсөн, цөөнгүй хэдэн ном бүхий номын сантай, цэвэрхэн, тухтай энэ кафед сууж өөр хоорондоо элдэв зүйлийг ярих боломжтой, төдийгүй хүүхэд, зулуучуудад үнэ төлбөргүй ном уншуулах, гээд бидний мөрөөддөг байсан орчинг бүрдүүлсэн байсанд сэтгэл их татагдсан шүү. 

    

12 инженер залуу анх Шилийн богд явах замдаа ярилцаж, зорилгоо нэгтгэн эхлүүлсэн эн...


Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv

Бичсэн: Amaraa
13:12 , 2009-02-17 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Сайхан шүлэг олвол чамдаа л уншуулмаар санагдаад …



Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хачин тунгалаг тэнгэрээс чамайгаа ширтэж
Vл vзэгдэх салхитай цуг хацрыг чинь илбэн
Vvрд чамтайгаа амьдрахсан гэж шивнэж суугаа шvv

Зуны vдшийн нартай цуг өвдгийг чинь дэрлэн
Зулзган хус шиг гоолиг бэлхvvсийг чинь энхрийлэн
Өөр хэн ч хvрээгvй цэвэр биеийг чинь vнэрлэн
Өврийн хангайн цэцэгс бvхэнтэй цуг өлмийд чинь сөгдөж байгаа шvv...
Хамгаас ариухан чамайгаа харахсан гэж
Ханагар дэлхийн уул бvхэнд би шингэсэн
Хасын тунгалаг царайг чинь vнсэхсэн гэж
Халгин урсах салхи бvхэнд ...



Монгол оюуны үнэгүйдлийн шалтгааныг өмчлөх эрхийн онолоор тайлбарлахуй!

Бичсэн: Amaraa
12:28 , 2009-02-12 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
http://amarmend.blogspot.com/2008/07/vv.html Орчин vеийн эдийн засгийн онолд өмчлөх эрхийн онол гэж нэг салбар байх. Гол санаа нь тухайн зvйлийг өмчлөх, ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхийг нь эрх зvйн хvрээнд баталгаажуулсан байх.

Өмчлөх эрх нь баталгаажаагvй бол ямар ч их мөнгө хөрөнгө юу ч байлаа жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэнд орж чадахгvй. Тэгэхээр vндсэндээ өмч биш гэсэн vг. Өмчлөх эрхийг нь хамгаалж чадвал нэг vг, нэг бодол ч тухайн хvний, тухайн нийгмийн өмч болж чадна гэсэн vг. Харин тэр л нэг vг, нэг санаа хөгжлийн хөдөлгөгч хvч, хурдасгуур болж чаддаг нь дэлхий ни...


ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН

Бичсэн: Boloroo
15:50 , 2009-02-10 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...

МАЗААЛАЙ БААВГАЙГ МӨХЛӨӨС

АВРАХ НЬ ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН

Мазаалай баавгай 19 дүгээр зууны эхэн үеэр, нилээд өргөн дэлгэр тархацтай тоо толгойн хувьд ч цөөнгүй байсан тухай судпаачдын тэмдэглэл, нутгийн ардуудын ам мэдээнд тодорхой дурьдсан байдаг.

Тухайлбал: Зүүн зугт Тосои бумбын нуруу.Тост, Нэмэхт, Алтан уулнаас баруун тийш Эдрэнгийн нурууны өврөер Ажбогд, Хавтаг, Байтаг уул хүртэл, Өмнө зүгт Монгол-Хятадын хил дагуу өргөн уудам нутагт тархаж байсан мэдээ байна.

1942 онд Байтагийн Заставт хилийн харуулын цэрэг нэгэн бие гүй...



Харамч

Бичсэн: Boloroo
12:34 , 2009-02-09 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Чиний гэгээ надад
      тодоос тод сонсогдохын
Чимээгүй уйлах нь хүслэн...
Чийгт бороо нь үнэр...
Чинагш дуслах нь аялгуу...
Ийм цагийн жаргал...
Надаас хааяа урсахын

     Хамгийн чанга хэнгэргийг
Хамгийн зөөлнөөр дэлдүүлж,
Хамгийн сайхан цэцэг
Хайрын амтаар дэлбээлэхын

    Хайрын тухай би гоё шүлэг уншлаа
Харин түүнээс ч илүүг
Харамлаад бичиж чадахгүй...



...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Take Me To Your Heart Lyrics
Шүлэг 3
Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь
Шүлэг 2
Шүлэг 1
Тасралтгүй
... Хүссэн билээ би ...

Найзууд

Boloroo
Amaraa



nokia ringtone tracfoneringtone-code-for-motorola-v60iericsson phone ringtone sonyjennifer parringtonfree polyphonic ringtones for sharp gx15warrington property groupsgh x426 free ringtonesharrington rodssinging bird ringtonefree verizon wireless mp3 ringtones