Хөвөрсөөр ...

Ховор амьтан хамгаалах үндэсний комисс

Бичсэн: Boloroo
12:14 , 2009-02-09 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.

Товч танилцуулга

МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ.

Монгол улсын Засгийн газар анх 1990 онд 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот захирамжаар тахийг угуул нутагт нь сэргээн нутагшуулах үндэсний комиссыг 14 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны нарийн бичгийн даргатай байгуулж ажиллуулсан юм.

Тус комисс нь тахийг Монгол орондоо сэргээн нутагшуулах, улмаар анх амьдарч байсан газарт нь тавьж зэрлэгшүүлэх зорилгоор өөрийн орны болон гадаад орнуудын амьтны хүрээлэнгүүд, тахь судлаач эрдэмтэд, б...



Алтан аягатай усыг би л эхэлж олмоор амрагтаа эхэлж амсуулаад дараа нь

Бичсэн: Amaraa
10:30 , 2009-02-09 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Амраг жаахан шувуу шиг
Бодол санаа далавчилж
Алаг зүрх баясан
Сэтгэл догдлоод байна
Алсын цэнхэр харгуйг яаран гүйцэж
Амраг жаахан шувуу шиг
Нисэн одох уу даа
Ахуй цаг
Цонхон цаана байгааг мэдэвч
Ааг халуун нас
Нартай бороог зүрхэнд шившинэм.
Амь халуун зүрх
Баясан цэнгэж жаргаад
Амьдрах их хүслэн
Зүрхний цохионд дуулданам.
Алсын цэнхэр аянд
Өдөр шөнөгүй зорчмоор
Ахуй төрөлх нутагтаа
Эгэж ирмээр...
Алтан аягатай усыг
Би л олмоор.
Амрагтаа эхэлж амсуулаад
Дараа нь бүх хүмүүст уулгах
Тэнгэрлэг сайхан бодол
Ухаан санааг бүүвэйлж
Тэрэгний дайваанд
Хүүхэд адил амран...



1000 жил чамайг л харж суусан ч уйдамгүй еэ

Бичсэн: Amaraa
10:24 , 2009-02-09 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Би шөнийн талын тэнгэрээс оддыг ширтэх дуртай, хар багаасаа эдүгээг хүртэл өчнөөн жил оддыг ширтэж байгаа хэдий одоо хүртэл биширсэн хэвээр, хармаар санагддаг хэвээрээ, хэзээ ч өө энэ чинь өчигдөрийн харсан одод, өчигдөрийн тэнгэр л байна шүү дээ гэж бодож байгаагүй юм байна. Хайр бас яг ийм юм шиг ээ. Би нэг сайхан хүнийг харах бүрдээ улам бүр хайртайгаа мэдэрч 1000 жил хажууд нь байсан ч уйдамгүй санагдах болжээ.

...


Ерөнхийлөгч Н. Энхбаяр Давосын чуулган дээр Мазаалай ярьж явжээ.

Бичсэн: Amaraa
14:26 , 2009-02-06 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос



Монголын ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссын нарийн бичгийн дарга О. Доржраа гэж экологийн болон хүний хүчин зүйлсээс шалтгаалан Монголд ховордож буй ан амьтны төлөө сэтгэл чилээж явдаг нэгэн хүмүүнтэй Малаалай хамгаалах санаачлагын залуус очиж уулзлаа. Тэрээр ховордсон энэхүү амьтныг хамгаалахаар залуус маань нэгдэж ажиллаж байгаад, хамтарч ажиллах хүмүүс нэмэгдэж байгаад баяртай буйгаа илэрхийлэн найрсагаар хүлээж авлаа.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд тус комиссоос мазаалайг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Доржраа гуай бидэнд танилцуулж, бид харин зорилго, өнөөгийн ...



Уулзалт

Бичсэн: Boloroo
14:03 , 2009-02-06 .. Бичигдсэн: Санаачлага .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Бид энэ санаачлагаа гаргаад хагас сар болж байгаа хэдий ч олон санал, санаачлагууд гарч тэдгээрийг хэрэгжүүлж тодорхой үр дүн болгох гэж хичээж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд өчигдөр Амараа, банжигийн Батаа123  бид гуравуул "Ховор амьтан хамгаалах үндэсний комисс"-ын нарийн бичигийн дарга О. Доржраа гуайтай Мазаалайн талаар болон энэ чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа ажилуудын талаар мэдээлэл авах зорилгоор уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч ховор амьтдын болон Мазаалайн талаар, комиссынхаа үйл ажиллагааны талаар, судалгаа шинжилгээний ажилуудынхаа талаар товч, тодорхой ярьж өгч, бидн...


Comedy&Tragedy буюу инээх хийгээд эмгэнэхийн хооронд

Бичсэн: Amaraa
12:47 , 2009-02-05 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Халх Монгол, Халимагийн Монгол хоёрын хооронд нэг ийм яриа болжээ. Гэхдээ орос хэлээр

Халх Монгол нь хэлж байна гэнэ. Та нарт “Биднээс ялгарах зүйл алга” гэж. Харин  Халимаг Монгол нь хэлж “Сайн ажиглавал бид та нараас ялгаатай. Яагаад вэ гэхээр та нарыг хүлээсээр байгаад бидний нүд жартгар дээрээ улам жартгар болсон. Очихгүй бол бүр ч онигор болно”. Энэ тухай нь харин нэг Монгол сэтгүүлч бичихдээ Халимагийн ерөнхийлөгч ингэж хошигнолоо гэж бичжээ. Бодвол энэ тохиол түүнд тийм инээдтэй санагдсан бололтой юм. Монгол үндэстний хувьд бол энэ нь инээдэм биш эмгэнэл болсон үзэгдэл гэдгийг эрх биш...



Мазаалай юу идэж байна вэ?

Бичсэн: Amaraa
20:22 , 2009-02-04 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд,  Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна.

Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал)



Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн  өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл ...



Мазаалай махчин уу? аль эсвэл өвcчин үү? Таагаарай!

Бичсэн: Amaraa
20:22 , 2009-02-04 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Алтайн өвөр говийн мазаалай баавгайн одооны идэж байгаа тэжээлийн бүрэлдэхүүний 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байгаа нь энэ зүйл нэн ховор амьтны амьдралын хэвийн үйл ажиллагаанд зохицон, хоол (боловсруулах эрхтний физиологит нийцсэн бүрэлдэхүүнтэй хүнс хэрэглэж байна гэж үзэх онолын үндэсгүй юм. Мазаалай баавгай өөрөа махан идэшт амьтан. Махан идэшт амьтны хоол боловсруулах эрхтний анатомын бүтэц, физиологийн үйл ажиллагаа өвс ургамлыг өвсөн тэжээлт амьтдынх шиг бодисын солилцоонд оруулж, өөрийн эрч хүчийг нөхөн сэргээх тийм золилдолгоо байхгүй, тийм үйл ажиллагаа ч ...



Мазаалайн зүй бусын хорогдол маш бага болтугай!

Бичсэн: Amaraa
20:22 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Сүүлийн жилүүдийн мэдээнээс үзэхэд бамбарууш дагуулсан мазаалай үзэгдэх нь ховордсон байх юм. Жил өнжиж төрдөгөөс үзэхэд нөхөн үржил, нөхөн төлжил тааруу амьтан болтой. Эр, эмийн тооны харьцаа тодорхойгүй учир үржлийн биологийн чадавхийг тодорхойлох төсөөлөх ч боломжгүй юм. Өргөн уудам говь цөлөөр бие биеээсээ- хэт их алслагдсан тул жилд ганц тохиох үржлийн үедээ эр эмийгээ олж үржилд орох нь бэрхшээлтэйн дээр нутаг алслан сэлгэх боломж тааруу олон  жил нэг нутагт байран амьдарч байгаа бодголиуд хоорондоо цус ойртох  биологийн зохисгүй үзэгдэл байж болох талтай.

Байршил нутгийн хэт гандуу э...



Мазаалайн үрс маш олон болтугай!

Бичсэн: Amaraa
20:22 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мазаалайн ороо хөөцөө V-VIII сард болж ичээндээ II-III сард ихэнхдээ ихэр бамбарууш гаргадаг. Нялх бамбаруушаа торнитол төрсөн эвш ичээ нүх, бамбаруушныхаа ойр хавиар гөрөөлөн идэшлэдэг. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн /торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм. Хайгуулынхан, судлаач, байгаль хамгаалагч нартай тохиолдсон үйл явдлаас үзэхэд ихэнхдээ бамбарууш дагуулсан эвштэй тааралдсан тухай ярианаас үзтэ...


Улсын нийслэлд ирсэн анхны мазаалай

Бичсэн: Amaraa
20:18 , 2009-02-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Жараад оны эхээр хил хамгаалах албаны байлдагч Цагаан Богд ууланд III сарын дундуур хадны агуйн амсар дээр нялх гөлөгний чинээ 2 бамбарууш байсан тухай ярианаас үндэслэн үзэхэд мазаалай баавгайн бамбарууш мөн л бусад зүйл баавгайн адил жижигхэн төрдөг бололтой юм. Хил хамгаалалын хайгуулын 2 байлдагч 2 бамбарууштай эвш нэг уулын агуйд байран байхыг олж мэдээд бамбаруушнаасаа эхийг нь холдохыг хэд хоног хүлээсэн боловч хүн байгаан сэжиг авсан эвш 8 хоног нялх бамбаруушнаасаа огт холдоогүй ажээ. Байнга ажиглаж байж эхийг нь идэшлэхээр жаахан холдох хооронд 2 бамбаруушийг нь авч амжиж майхандаа а...


Мазаалайн зан араншин

Бичсэн: Amaraa
19:57 , 2009-02-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Мазаалай баавгай тайван бэлчиж идэшлэж яваа юм  уу алхах үедээ нэн аажуу удаан хөдөлгөөнтэй, болхи, бөөдии амьтан мэт харагдана
.
Тайван алхаж буй мазаалай
Гэхдээ мазаалай баавгай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан. Цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж далд ордог. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, шалмаг. Баавгайнуудын адил дошгин, ширүүн хэдэр зантай. Бамбарууштай эвшнээс бусад нь ганцаараа амьдардаг. Ус, тэжээл дээр юмуу хаана нэгтээ тохиолдохдоо биө биенийгээ хажиглан архиралдан арцалдаж хэдэрлэнэ.

Чад...



Дөрвөн улирлын өнгө

Бичсэн: Amaraa
19:25 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ичээнээс гарснаас хойш III-V сард мазаалай баавгайн өвлийн үс бараг хөдлөхгүй хэвээрээ байдаг. Хуучин ус V сараас эхлэн даахирч ширэлдэн дороос нь шинэ ус ургана. Дал мөр зоогоор үлдсэн өвлийн үс VIII сар хүртэл дайхарсан хэвээр байсныг А.Г. Банников, Э.М.Мурзаев нар ажигласнаас үзэхэд энэ хавийн үс хамгийн сүүлд унадаг бололтой. Зуны үс тачир сийрэг, сор хэлбэртэй байдгаараа өвлийнхөөс ялгаатай байдаг.

...


Юу ч хамаагүй юу таарсанаа иднэ ээ жишээ нь...

Бичсэн: Amaraa
19:19 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мазаалай баавгай ургамлаас гадна цох шоргоолж зэрэг шавж хахилаг ногтруу шувуу, хар сүүлт, янгир ямаа, хавгтай тэмээ туулайн сэг зэм бор шишүүхэй, хадны барагчин, шар чичүүл, морин цөцүүл, өмнөговийн алагдаага, козловын атигдаахай гэх мэт мэрэгчдийг иддэг(Тулгат, 1993) байна. Мазаалай баавгайн амьтны гаралтай хүнсэнд шавж 25 хувийг, шувуу 5 хувь, хөхтөн амьтан 70 хувийг эзлэж байна. Амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтөн дотроос 51 хувийг мэрэгчид(жижиг дугай дотор амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтний хувийн жинг амьтны сэг зэм-19, мэрэгчид-51,нийт 70 хувь ...



Мазаалайн дуртай өвс, ногоо, жимс жимсгэнэ

Бичсэн: Amaraa
19:03 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэмээн хөх буюу ерөндгөнө                 Зээргэнэт хөндий
M

Орос махирс мазаалай баавгайн дуртай хүнс



Улаан гоёо  Цагаан гоёо аргамжин цэцэг

 



Мазаалай баавгайн үндсэн хүнс зээргэнэ


Хөмөл таана



Мазаалай баавгайн хамгийн дуртай сайн иддэг хармаг(Nitraria Sibirica Pall) түүний жимс






Мазаалай бол элдэв идэшт амьтан-Юу ч хамаагүй иднэ гэсэн үг л дээ

Бичсэн: Amaraa
18:55 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мазаалай баавгай элдэв идэшт амьтан. Түүний ялгадас, бэлчээр нутагтаа идэшлэсэн байдлаас үзэхэд тэжээлийн зонхилох хувийг ургамал эзэлдэг. Хавар ихэнхдээ бажууны өнжмөл үндэс, мап, амьтны сэг зэм, зун хармагийн жимс, шагшуурга, махирс, сухай болон хэд хэдэн зүйлийн ургамлын ургал эрхтэн, цэцэг, жимс, бор шишүүхэй, шар чичүүл, морин чичүүл, хадны барагчин, алагдаага, голио, царцаа, дэвхрэг, зүйл бүрийн амьтны сэг, намар ургамлын үндэс, ургал эрхтэн, жимс, үрээр идэшлэдэг амьтан. Идэш тэжээл ховор, хамгийн гандуу нөхцөлд багаахан нутагт хязгаарлагдмал амьдралтай энэ зүйл ховор, том махан идэшт а...



Миний амьдрал-Энэ амьдрал Эгэл биш ээ, Энэ амьдралаас өөрийгөө би олсоон!

Бичсэн: Amaraa
18:40 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мазаалай ингэж амьдарна аа товчхондоо бол
Мазаалай баавгай намрын сүүл өвлийн эхэн сараас ичээнд орж хаврын эхэн сард ичээнээс гардаг. Эвш ичээндээ төрж бамбаруушаа торнитол түүнийхээ ойр хавиар гөрөөлж бэлчдэг. Эр болон сувай бодгалиуд нэгэн үе ичээнийхээ оир хавиар хүнс гоочилж байснаа баян бүрд хавиар гөрөөлж бэлчдэг. Хаврын хавсарганд гол төлөв өтгөн шагшуурга, эрс, том хад нөмөрлөн байрладаг. Салхи шуурга багатай үед аараг толгодоор хэсэн бажууны өнжмөл үндэс ухаж иднэ. Ногоо соёолж зүйл бүрийн ургамлын үндэс хөөж, навч нахиа гарах V-/I сард захын нам уулсын хажуу бэл, аараг толгод сайр ...



Өвөлжөө-Зэгстэй дулаахан газарт тухлаж аваад унтана аа

Бичсэн: Amaraa
18:35 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мазаалай баавгай намрын сүүл, өвлийн эхэн сараас хаврын эхэн сарын дунд хүртэл говийн хахир хатуу хайрган өвлийг ичээндээ унтаж өнгөрөөдөг амьдралын өвөрмөц хэмнэлтэй амьтан. Эгц цавчим хадтай уулын хадны гүн агуй. хаана хаанаасаа нөмөртэй нишэнгэн туж шугуй, сухайн ширэнгэ зэрэг хамгийн дулаан, хүн амьтаас зайдуу, нуугдацтай орчинд хэвтэр засч ичээндээ бэлтгэдэг. Ичээний хэвтэртээ хатсан нишингэ, дэрс, үет ургамлууд зузаан зулж дэвсч зөөллөдөг. Мазаалай ичээгээ хамгийн зэлүүд нуугдацтай орчинд засдаг тул тэр болгон хүнд үзэгдэх нь нь ховор.

Мазаалай баавгайн хуучин ичээ

 


Цагаан богд у...


Намаржаа-Нишингэн туж

Бичсэн: Amaraa
18:31 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Алтайн өвөр говийн мазаалай баавгай намрын улиралд бажууна-хармагт сайр садарга, таана-хөмөлт уулын ам хөндий, дэрст, нишингэн туж, хадтай нам уулсын бие, баян бүрд задгай уст нутагт зонхилон байрлаж намрын сүүл өвлийн эхэн сараас ичээлэх орчноо амидан байрладаг.



Мазаалай баавгайн намрын идээшил нутаг нишингэн туж


Зунжаа-Зээргэнэтийн хөндий

Бичсэн: Amaraa
18:22 , 2009-02-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Хаврын сүүл зуны эхэн сараас ургамал соёолж, зүйл бүрийн ургамлын навч нахиа дэлгэрэх үеэр нишэнгэ-сухай-тооройт баян бүрдийн шугуй, түүний булаг шандг задгай усны ойр хавь, зээргэнэ-бажууна-хармагт уулын хөндий, бэл аараг, гуу жалга, сайр садаргат толгодын бие хажуу, туж нишэнгэт, туж зээргэнэт шугуй, баян бурд мазаалай баавгайн зуны үндсэн идээшил нутаг болдог.




Нишингэ-сухай-тооройт муж Мазаалайн зуны идээшил нутаг





Зээргэнэт туж - Мазаалайн зуны байршил


...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Take Me To Your Heart Lyrics
Шүлэг 3
Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь
Шүлэг 2
Шүлэг 1
Тасралтгүй
... Хүссэн билээ би ...

Найзууд

Boloroo
Amaraa



nokia ringtone tracfoneringtone-code-for-motorola-v60iericsson phone ringtone sonyjennifer parringtonfree polyphonic ringtones for sharp gx15warrington property groupsgh x426 free ringtonesharrington rodssinging bird ringtonefree verizon wireless mp3 ringtones