Хөвөрсөөр ... | |
Take Me To Your Heart Lyrics
14:58
,
2006-10-18
.. Холбоос
Let's sing!!!
Michael Learns To Rock ( MLTR )
Take Me To Your Heart
Hiding from the rain and snow Шүлэг 3
18:30
,
2006-10-07
.. Холбоос
Б. Галсансүх: Хувь заяатайгаа би… Хувь заяатайгаа би… эвлэрэх дургүй нь сайхан Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан Цагийн юм цагтаа гэдэг үг Цээжнээс минь гардаггүй нь сайхан Зовлон болоод ганцаардал гэдэг үг Зөвхөн надад хамаатай байх нь сайхан Хүссэн бүхэн шаналал болж Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж Эрлэгт очоогүй байх нь сайхан. Харин тэр үед би харамсалгүй Харамж ... Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь
18:16
,
2006-10-07
.. Холбоос
Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ. Шүлэг 2
18:12
,
2006-10-07
.. Холбоос
Хатсан уруулаа үзгээрээ тэмтэрч Хана ширтэн суусаар өглөөг угтав Хөшигний цаана наран мандаж байгаа Хөшигний цаана харанхуй татарч байгаа Амьдралын нэгэн өдөр намайг чиглэн ирж Амь биеэс минь нэгэн өдөр чимээгүй тасран унав Аз жаргал, инээмсэглэл, гэрлээр дүүрэн Амталж болох л байсан өчигдөр минь Аль хэдийнээ үхэж өрөөний шалан дээр хэвтэнэ Маргаашийн тэнгэр өнөөдрийн тэнгэрийг арчиж Маргаашийн наран доор би огт өөр хүн болно Эргэж ч харалгүй, салхилаад өнгөрч буй Энэ л хормуудад шимширтлээ харуусна Шүлэг 1
18:08
,
2006-10-07
.. Холбоос
Г. Аюурзана: Уншихад ядаргаатай нөгөө л Шопенхауэр Унш гэж хэн ч намайг албадаагүй Нөгөө л хэдэн НОМ. Амьдрал заримдаа утгагүй, тэнэг санагдавч Аз жаргалтай л өнгөрсөн Гучин өвөл. Айсуй гуч дахь хавар. Бэлзгэнд суусан хэв Хэзээнийхийг бүү мэд, “Битгий мартаарай” гэж Хэн нь ч хэлээгүй охид. Цаг хугацаа ингээд л урсаад байна, Мартагдаад л, холилдоод л. Цал буурал өвгөн тэндээс хараачлавч Маргааш, өчигдөрийн дарааллыг олохгүй. Урд минь урт шөнө Унш гэж хэн ч намайг албадаагүй ч, Уншихгүй ... Тасралтгүй
17:58
,
2006-10-07
.. Холбоос
… Юу ч амжаагүй суухад Өршөөлгүй, хүлээх тэвчээргүй мөч хормууд … Тийм ээ, хүн бүрийн толгойг гашилгадаг өнөөх л ЦАГ ХУГАЦАА. Би ч гэсэн түүнээс хэзээд ангижирч чадахгүйгээ ойлгоном… Гэхдээ сэтгэл гэдэг хүчтэй зэмсэг надад буй, бүх зүйлийн уг гарвал - үр дүн. Тиймдээ ч би жаргалтай, зоригтой … би бардам …
|
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдTake Me To Your Heart LyricsШүлэг 3 Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь Шүлэг 2 Шүлэг 1 Тасралтгүй ... Хүссэн билээ би ... НайзуудBolorooAmaraa |